Шатахууны үнэ өнөөдрөөс /2022.01.11/ дахин нэмэгдлээ.
Тодруулбал, АИ-92 шатахуун 20 төгрөгөөр нэмэгдэж, 2240 төгрөг болсон бол АИ-95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж, 2790-2840 төгрөг болжээ.
Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өндөр байсан ч Засгийн газар шатахууны үнийг барьснаар дотоодын аж ахуйн нэгжүүд нэлээд алдагдалд орсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдэгдэж байсан.
Иймд шатахууны үнийг даруй 600 төгрөгөөр нэмсэн билээ. Ийнхүү нэмсэн ч аж ахуй нэгжийн хүлээх алдагдал өндөр байгаа тул 250 төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай, нэмэгдүүлэхдээ шатлалтай нэмэгдүүлнэ гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал тайлбарлаж байв. Түүнийг ийм мэдэгдэл хийснээс хойш шатахууны үнэ 170 төгрөгөөр нэмэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ядуу ард олон чинь одд туйлдаж байна шүү. Өсөөгүй вм алга.\n
Новшнууд хуцаад одоо бууна гээ наасан чинь өсөө шаачдаг байгаа