Алма-Атад цагдаа, цэрэг зэрэг хүчний байгууллагынхны хувцсыг хулгайлж өмссөн хүмүүсийн зүгээс аюул заналхийлэл нүүрлэж байгааг анхааруулжээ.
Эмх замбараагүй байдлын үеэр хүчнийхний хувцсыг хулгайлж өмссөн хүмүүс дайралт хийх аюултай байгаа аж.
Мөн цагдаа болон армийнхны хооронд хүчнийхний дүрээр өөрсдийгөө халхалсан хүмүүсээс болж хурцадмал байдал үүсэж магадгүй байгаа юм. Тэмцэгчид эмх замбараагүй байдлын үеэр хүчнийхний олон хувцсыг хулгайлсан учир хууль, хүчнийхэн гэж харагдаж буй хүмүүс нь босогчид байж магадгүй аж.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев төрийн албан хаагчдын эсрэг дайралт хийсэн хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгана гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар /2022.01.11/ Казахстаны хууль, хяналтынхан 388 хүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэднийг аллага, төрийн албан хаагчдын эсрэг хүчирхийллийн хэрэгт буруутгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )