Санхүүгийн зохицуулах хороо 17 асуудал хэлэлцэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан өчигдөр /2022.01.12/ болж, 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, хоёр компанийн хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичиг болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэсний зэрэгцээ нэг компанид даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, хоёр иргэнд актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоор болсон байна.  

Мөн банк бус санхүүгийн гурван байгууллагад итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр болон нэмж олгохоор шийдвэрлэв. Түүнчлэн “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ын хүрээнд 5 компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top