Казахстанд эмх замбараагүй байдал үүссэний улмаас бизнесийн салбарын үйл ажиллагаа тасалдаж, эдийн засагт нийт 0.8-2.5 тэрбум ам.долларын хохирол учирсан талаар Стратегийн судалгааны төвийн дэд ерөнхийлөгч Татьяна Радченко мэдэгджээ.
Тэрбээр “2022 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит алдагдал 0.8-2.5 тэрбум ам.долларт хүрч магадгүй байна” гэжээ.
Тус улсад интернет худалдааг зогсоосны алдагдал л гэхэд энэ сард ойролцоогоор 144 сая ам.долларт хүрэх аж.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алматы хотод үймээн самуунаар сүйдсэн гол байгууламжуудыг найман сарын дотор сэргээх үүрэг өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )