Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 13-наас гурван мужид онц байдлыг цуцлах шийдвэр гаргалаа.
Баруун Казахстан, Хойд Казахстан болон Павлодар мужид онц байдлыг цуцалжээ. Эдгээр мужид нэгдүгээр сарын 5-наас онц байдал хэрэгжиж байсан юм.
Түүнчлэн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа дууссан талаар мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )