АНУ Хойд Солонгост шинэ хориг тавихыг санал болгов

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

АНУ НҮБ-ын шугамаар БНАСАУ-ын эсрэг шинэ хязгаарлалтын арга хэмжээг авахыг санал болголоо.

БНАСАУ нь баллистик болон хэт авиан пуужинг удаа дараа туршсан билээ.

НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд “НҮБ Хойд Солонгосын 2021 оны есдүгээр сараас эхлэн хийсэн зургаан пуужингийн туршилтын хариуд хориг арга хэмжээ авахыг АНУ санал болгож байна” гэжээ.

АНУ-ын төлөөлөгчийн хэлснээр Хойд Солонгосын пуужингийн туршилт бүр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөн юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш БНАСАУ саяхан дахин пуужин туршсан гэсэн мэдээллийг аваад сэтгэл түгшиж буйгаа илэрхийлж, Пеньяныг олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсан билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top