Казахстаны эрх баригчид нийслэл Нур-Султан хотод террорист аюулын “улбар шар” түвшинг тогтоожээ.
Өнөөдрийг /2022.01.14/ хүртэл Нур-Султан хотод алан хядах үйл ажиллагаа болох аюулын түвшин “улаан” байсан билээ.
“Sputnik Казахстан”-д мэдээлснээр террорист аюулын “улбар шар” түвшин нь 14 хоногийн турш үргэлжлэх аж.
Аюулын “улбар шар” түвшиний үед эргүүл, хяналт шалгалт хэвээр байх юм.
Алма-Ата хотод эмх замбараагүй байдлын үеэр хүчний байгууллагынхны дүрэмт хувцсыг хулгайлж өмссөн хүмүүс дайралт хийх аюултай байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )