Соёлын өвийг хамгаалах талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Санхүүгийн зохицуулах хороо, Соёлын яам, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёлын үйл ажиллагаанд салбарын оролцогчдын тэгш оролцоог хангах, соёлын өвийг хамгаалах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцжээ.

Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны дэд тэргүүн О.Мөнгөнцоож болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсон байна.

Энэ үеэр гурван тал хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын зэрэгцээ мэдээ мэдээлэл солилцох, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх цаашилбал салбарын мэргэжлийн оролцогчдыг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллахаар болжээ. 

Санхүүгийн зохицуулах хороо үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс олгож эхэлсэн бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар 40 хуулийн этгээд, 436 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top