Хойд Солонгос өнөөдөр /2022.01.14/ үл мэдэгдэх пуужинг зүүн тийш хөөргөжээ.
“Ёнап” агентлагийн мэдээлснээр Өмнөд Солонгосын цэргийнхэн БНАСАУ үл мэдэгдэх пуужин хөөргөсөн талаар анхлан мэдэгджээ.
НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд өчигдөр АНУ НҮБ-д БНАСАУ-ын эсрэг шинэ хязгаарлалтын арга хэмжээ авахыг санал болгосон талаар мэдэгдсэн юм.
БНАСАУ удаа дараа пуужин туршсан учир хориг арга хэмжээ авахыг АНУ санал болгож буй. Хойд Солонгосын пуужингийн туршилт бүр нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөн юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Пеньяныг олон улсад хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )