Энэ сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 138,026 тонн шатахууны нөөц байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, АИ-80 автобензиний 69 хоногийн хэрэглээний 10,855 тонн, АИ-92 /95,98/ автобензиний 32 хоногийн хэрэглээний 38,096 тонн, дизель түлшний 30 хоногийн хэрэглээний 82,548 тонн байна. Үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 23 хоногийн хэрэглээний 21,426 тонн, дизель түлшний 39 хоногийн хэрэглээний 44,194 тонн бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж.
АМГТГ-ын мэдээллээр, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн байлгах асуудлын хүрээнд ОХУ-ын Роснефть болон БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас 2022 оны 1 дүгээр сард нийт 117 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох захиалга хийгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )