“Тэд бидний төлөө” уралдааны үндэсний ялагчдыг шагналаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 16

ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой болон ЗХУ-ын цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын Баатар, маршал Георгий Константинович Жуковын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан “Тэд бидний төлөө...” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Улаанбаатар дахь Русский Дом/Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Маршал Г.К. Жуковын музей хамтран Монгол орон даяар зарласан билээ.

Монгол Улсын төлөө их үйл бүтээсэн орос иргэдийн гавьяаг өсвөр, залуу үеийнхэнд сурталчлан таниулах зорилготойгоор зохион байгуулсан уг уралдаанд Монголын их, дээд сургуулийн 40 гаруй оюутнууд оролцсон юм.

Тэгвэл Улаанбаатар дахь Русский Дом/ Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд уралдааны ялагч нарыг шагнан урамшууллаа.

“Тэд бидний төлөө” эссэ бичлэгийн уралдааны үндэсний ялагчаар:

1 дүгээр байр -  Ч.Амин-Эрдэнэ, ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхим 4-р дамжаа

2 дугаар байр - Б.Алтайхүү, УБХИС-ийн Авто, хуягтанкийн тэнхим 4-р дамжаа

3 дугаар байр - Б.Бямба, Этүгэн Их сургуулийн ЭТТИ-101 ангийн оюутан нар шалгарсныг ОХУ-ын Гадаад Хэргийн Яам, Россотрудничество агентлагийн Хүндэт жуух бичиг мөн уралдааны болзолд заасан мөнгөн шагналаар урамшууллаа.

Харин тусгай байрын шагналын эздээр:

Г.Мандухай 19 нас, ҮБХИС-ийн, М1-203 бүлэг,

Б.Номузаяа 17 нас, эмэгтэй, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 1-р дамжааны оюутан,

Б.Батжаргал - Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан

А.Мөнхбат - Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан

А. Сүхбат - Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан

Г.Дөлгөөн - Цэргийн инженерийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан нар тодорчээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат багш Ё.Максим нар шагналаа гардан авсан оюутнуудад хандан мэндчилгээ дэвшүүлэв.

Ташрамд дурдахад, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн дээрх зургаан сонсогчийг Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, БНМАУ, ЗХУ-ын Баатар, Чингис хаан болон Александр Невскийн одонт сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа гуайн гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол хүн сансарт ниссэний болон Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойн дурсгалын медалиар шагнан урамшуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top