ҮСХ: Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 16

Үндэсний Статистикийн Хорооноос маргааш /2022.01.17/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн шинэчилсэн статистик үзүүлэлтүүдийг танилцуулна. Мэдээллийг цахим хэлбэрээр хүргэх юм.

Сануулахад, инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.4 хувь, өмнөх сараас 2.1 хувиар өссөн байна.

Үнийн өсөлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 13.4 хувь гарсны 5.6 нэгж хувь буюу 41.8 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн  үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Харин  46.3 хувь нь импортын барааны үнийн  өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн  үеэс 2.8 нэгж хувиар нэмэгджээ.

Инфляцын түвшин Улаанбаатар хотод 12 дугаар сард өмнөх сараас 2.6 хувь, өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тэгэхээр Үндэсний Статистикийн Хороо маргааш хийх хэвлэлийн хурлаараа инфляц болон нийгэм, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг тоймлон дэлгэрэнгүй танилцуулах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top