Агаар, орчны бохирдлыг бууруулах төслийн хэрэгжилтийг дүгнэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 16

 

Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд үнэлэлт өгөх ажлыг салбарын яамнаас зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд  Аксель Никэйз нар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд ажиллалаа. 

Европын холбооноос 2018-2021 онуудад хэрэгжүүлсэн “Дулаан шийдэл төсөл нь” нийт 2.1 сая Еврогийн санхүүжилтээр хэрэгжсэн бөгөөд гэр байшингийн дулаан алдалтыг бууруулах,  дэвшилтэд технологийг  айл өрхүүдэд нэвтрүүлэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаагаараа давуу талтай. 

Цаашид төслийн үр дүнг нэмэгдүүлэх, ард иргэдэд бодит хүртээмжтэй байх чиглэлээр салбарын сайд анхаарч ажиллахаа онцоллоо. Айл өрхийн гэр байшингийн дулаан алдалтыг багасгаж эрчим хүчний зарцуулалтыг 70 хүртэл хувиар бууруулах төслийг үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж, Европын холбооноос нийт  2 сая гаруй еврогийн санхүүжилтийг шийдвэрлэн хамтран ажиллахаар боллоо. 

Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Эрдэнэбилэгийн  8:10 метрийн харьцаатай байшингийн бүрэн дулаалгыг төслийн хүрээнд шийдвэрлэхэд нийт 8 сая гаруй төгрөг зарцуулагдсан байна. Ингэснээр түлшний хэрэглээ өмнөхөөс 50-60 хувиар буурч эдийн засгийн хэмнэлттэй, ая тухтай амьдарч байгааг гэрийн эзэгтэй ярьж байна. 

Монгол улсад баригдсан байшин сууцыг ханын материалын төрлөөр нь үндсэн 4 төрөлд ангилж, тухайлан зориулсан 5 өөр төрлийн материалаас бүрдсэн 2 төрлийн дулаалгын шийдлийг  санал болгож иргэдэд санал болгодог. Төслийн баг үндэсний үйлдвэрлэл бол барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. 

Айлын өрхийн түлшний хэрэглээг буруулж, дулаан алдалтыг 70 хувиар багасгаснаар агаарын бохирдлыг бууруулахад тодорхой бодит нөлөө үзүүлнэ. Тухайлбал 1000 өрхийн дулаан алдалтыг бууруулан дулаалгыг ямар нэг хэлбэрээр шийдвэрлэснээр Улаанбаатар хотын хэмжээнд 3000 тонн нүүрсхүчлийн хийг бууруулж, түлшний хэрэглээг 800 тонноор багасгах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top