Алматы хотын моргоос 41 цогцос хулгайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Казахстаны Алматы хотод гарсан үймээн самууны үеэр гэмт этгээдүүд цогцос хадгалах долоон газарт нэвтэрч, 41 цогцос хулгайлсан талаар Алматы хотын Цагдаагийн газрын дарга Канат Таймерденов мэдээлжээ.

Гэмт этгээдүүд амиа алдсан болон шархадсан нэгнийгээ үлдээлгүй, авч явсан. Тухайн өдрүүдэд моргоос 41 цогцсыг хулгайлсан гэж Таймерденов мэдээлсэн байна.

Түүнчлэн энэ сарын 5-нд хотын захиргааны байрыг хамгаалж байсан хүчнийхэн юуны учир хүч хэрэглээгүйг тэрбээр тайлбарлажээ.

Хязгаарлагдмал орчинд маш олон тооны хүн бөөгнөрсөн байсан учир олон хүний амь насыг хохироохгүйн тулд цагдаа нар зэвсэг хэрэглээгүй гэж тэрбээр тодруулсан байна. Тиймээс цагдаагийн алба хаагчид зэвсэг хэрэглэлгүй, ухрахаас өөр аргагүйд хүрсэн гэж ням гарагт хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. Хотын захиргааны байрыг хамгаалж байсан цагдаагийн алба хаагчид болон цэргийн сургуулийн сонсогчид өөрсдөө ихээхэн хохирол амссан байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.179) 2022 оны 01 сарын 17

hujaanuudaa gej

0  |  0
ene bol musilmanii e(202.55.191.130) 2022 оны 01 сарын 20

manai mongolchuud musilman shashinii talaar ogt oilgoltgui tul buruu oilgood bna. musilman shashint hvniig 24 tsagiin dotor orshuuloh estoi baidag yuma. yagaad gevel musilman shashin 36 gradus haldag arabiin hoigt vvssen tul hvnii hvvr muudaj iljirch omhii vnertdeg tul dor orshuulh estoi yumaa. hedigeer kazakstan hviten servvn oron ch musilmanii esoor orshuuldag yumaa.mongoliin kazakuud hvrtel tegdeg yumaa.. iimees ted dairch orj orshuulsan heregee.manai hvvree bulaaj aban gej yugaa bsan geed l zasagiin gazar hudal yrij bna geed bgaa ni medlegui heregee..

7  |  0
Top