Монголд 5.6 мянган гадаад иргэн ажиллаж, амьдарч байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Манай улсад 2021 оны  дөрөвдүгээр улирлын эцэст гадаадын 77 улсын 5.6м янган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж буй аж.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлаас 136 (2.4%) хүнээр буурчээ. Гадаадын иргэдийн 5.0 (90.0%) мянга нь эрэгтэй, 0.6 (10.0%) мянга нь  эмэгтэй байна. 

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 62.9 хувь нь БНХАУ-ын, 4.8 хувь нь ОХУ-ын, 4.2 хувь нь Вьетнам Улсын, 3.9 хувь нь БНСУ-ын, 2.9 хувь нь  БНЭУ-ын, 2.4 хувь нь Австрали Улсын, 2.3 хувь нь Албани Улсын, 2.0 хувь нь АНУ-ын, 14.6 хувь нь бусад улсын харьяат байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.179) 2022 оны 01 сарын 17

bugd hujaa bizdee,uhsniih gadaad madaad

0  |  0
Top