БНАСАУ хоёр БАЛЛИСТИК ПУУЖИН хөөргөжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

БНАСАУ даваа гарагийн өглөө /2022.01.17/ Японы тэнгисийн зүг ойрын зайн тусгалтай пуужин хөөргөсөн гэсэн мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр БНАСАУ хатуу түлшт хоёр баллистик пуужин хөөргөжээ.

Пуужингууд 50 км хүртэлх өндөрт гарсан бөгөөд Хойд Солонгосын ээлжит пуужингийн туршилттай холбоотой бусад зүйлийг тодруулж байгаа талаар Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Пуужингууд тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.

БНАСАУ 2022 он гарснаас хойш дөрөв дэх удаагаа пуужин харваж байгаа нь энэ юм. Хоёр баллистик пуужинг Пеньяны ойролцоох Сунан олон улсын нисэх онгоцны буудлын бүсээс хөөргөжээ.

Үүнээс өмнө, энэ сарын 5 ,11, 14-нд хэт авиан болон ойрын зайн тусгалтай баллистик пуужингуудыг хөөргөсөн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top