Казахстанд онц байдлыг ЦУЦАЛЛАА

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Казахстаны бүх муж, хотод онц байдлыг цуцаллаа.

Тус улсад олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас онц байдал зарлаад байсан юм.

Казахстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Берик Уали “Орон даяар онц байдал цуцлагдлаа” гэж мэдэгджээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев орон даяар онц байдал зарласан явдал нь үр дүнгээ өгч, тус улсад Үндсэн хуулийн албан ёсны хэрэгжилт сэргэсэн гэж дүгнэсэн байна.

Казахстанд ийнхүү онц байдлын хугацаанд тогтоосон хөл хорио болон бусад түр хязгаарлалтыг ч цуцалж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top