Монгол Улсын гадаад өр 33.3 тэрбум ам.доллар болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Улсын нийт гадаад өр 2021 оны эхний есөн сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1  тэрбум ам.доллар буюу 6.8 хувь, өмнөх улирлаас 361.8 сая ам.доллар буюу 1.1 хувиар  тус тус өссөн байна. 

Нийт гадаад өрийн 36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.4 хувь буюу  8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 6.8 хувь буюу 2.3 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 942.8  сая ам.доллар, бусад салбарынх 766.9  сая ам.доллар, Засгийн газрынх 396.9  сая ам.доллар, Төв банкных 118.1  сая ам.доллароор өссөн нь 
нөлөөлжээ. 

Харин Төвбанкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 97.4 сая ам.доллароор буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top