Иргэн та татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хуульд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаанд багтаан, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Тухайлбал, 2017 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгч нь 2021 оны татварын жилийн хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны 02 дугаар сарын 15-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлснээр албан татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой.
Харин 2017 оноос өмнө эзэмшсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй албан татвар төлөгчийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болж дууссан тул хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал хүлээн авахгүй болохыг мэдэгдье.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )