Дуучин Топын дагадаг ЦОР ГАНЦ хаяг

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

К-Попын хаан гэгддэг "Big Bang" хамтлаг урт хугацааны турш уран бүтээлээсээ хол байгаа билээ. Дэлхий даяар байх тэдний шүтэн бишрэгчид гишүүдийн инстаграм шинэчлэлтийг цаг алдалгүй харж эргэн ирэлтийн талаар чих тавин хүлээн суудаг.

Инстаграм хэрэглэгч зарим алдартнууд олон дагагчтай хэдий ч бусдын хаягийг тэр бүр дагаад байдаггүй. Тус ангилалд дуучин Топ багтдаг бөгөөд тэр ердөө ганцхан хаяг дагадаг. 

Үүнийг сонсоод түүнийг хэн нэгэн эмэгтэйг, эсвэл хамтлагийнхнаа, бүр эсвэл гэр бүлийнхнийгээ дагадаг байж магад гэж бодож байж мэднэ. Гэтэл сонирхолтой нь, тэр Италийн хамгийн том лам гөрөөсний фермийн инстаграм хаягийг дагадаг байна. 

Инстаграм хаягаа тун өвөрмөцөөр хөтөлдөг Топ хэдхэн цагийн өмнө хамтлагийн гурван гишүүний хамтаар авахуулсан зургаа "i love my band", "i love my fans" хэмээх тайлбартайгаар оруулжээ.

Энэ нь тун удахгүй дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй "Big Bang" урлагтаа эргэн ирэх нь гэх шуугиан дэгдээгээд байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top