ОХУ-ын агаарын хөлгийг "МИАТ"-ийн засварын газарт засварлаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг "МИАТ" ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэхээр энэ сарын 18-ны 10:30 цагт Буянт-Ухаа нисэх буудалд буужээ.

Тус техник үйлчилгээний ажил нь энэ сарын 18-28-ны хооронд нийт 1800 хүн-цагийн ажил зарцуулах томоохон хэмжээний ажил юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top