Хөгжлийн банк 26 чанаргүй зээлдэгчийг ЗАРЛАЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Өнөөдөр /2022.01.20/ Хөгжлийн банкнаас 26 чанаргүй зээлдэгчийг зарлалаа.

Монгол Улсын Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас санхүүжилт авч зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий 26 чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.

Шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан 26 чанаргүй зээл, активын мэдээлэлд зээлийн зориулалт, зээл, актив хөрөнгийн талаарх мэдээлэл болон шүүх, шийдвэр гүйцэтгэлийн шатууд дахь мэдээллийг ил болголоо.

 

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД 

 

  • “Монгол драй милк” ХХК

 

  • “Монгема” ХХК

 

  • “Эрэл” ХХК

 

  • "Инжир" ХХК

 

  •  Чинис хаан'

 

  • “Чингис хаан банк” ХХК (Дамжуулан зээл)

 

  • “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК,  “Нью яармаг хаусинг прожект” ХХК

 

  •  ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл

 

  • “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК 

 

  • “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК

 

  • “Сонгоулд” ХХК “Өрмөн Уул групп” ХХК

 

  • “Зэст-Өндөр” ХХК

 

  • “Кью Эс Си” ХХК

 

  • “Енсада истерн” ХХК

 

  • “Болор шүр” ХХК

 

  • “Эрд хул” ХХК

 

  • “Монлаа” ХХК

 

  • “Ган Хүдэр Орд” ХХК

 

  • “Дэд бүтэц инженеринг” ХХК

 

  • Бэрэн групп ХХК

 

  • Мондулаан трейд ХХК

 

  • Пирамид Орд ХХК

 

  • МБҮ трейд ХХК

 

  • Сэлэнгийн герефорд ХХК

 

  • Бармон ХХК

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(103.212.119.144) 2022 оны 01 сарын 20

Зарлаж байгаа бол компаний нэр, зээлийн хэмжээ, захирлын нэр зэргийг нь бичмээр юм. Эд нар зээл авахдаа бүх л мэдээллээ өгч тэр байтугай дээгүүртэрүүгээр яриулсан, энүггээр авилгадсан гээд л ярьдаг. Тэр мэдээллийг нь гаргассан ч яадаг юм. Улс ооныг хохироосон гэмт хэрэгтнүүдийг ил тод зарлаж чадахгүй байж яаж өрөө авч чадах юм бэ дээ.

0  |  0
Ундармаа(66.181.176.12) 2022 оны 01 сарын 20

Капиталбанкны ундармаагын 3компани бх чинь

0  |  0
Top