Эрдсийн үнийн өсөлт тахлын хүчийг СУЛРУУЛЖЭЭ

2022 оны 01 сарын 25

Монгол Улс өнгөрсөн 2021 онд 21,302.9 мянган тонн нүүрс олборлосон бол экспорт оны эхнээс арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 15,941.7 мянган тонн болсныг УУХҮЯ-наас мэдээлсэн.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар буурсан үзүүлэлт. 2021 оны төсөвт 28.7  сая тонн нүүрс экспортлохоор тусгасантай харьцуулахад, 13 орчим сая тонноор тасалдсан үзүүлэлт болохыг манай сайт өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл УУХҮЯ-наас өчигдөр өгсөн мэдээлэлдээ, Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас улсын төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүллээ хэмээн тодотгон мэдээлэв.

Нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14,255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,853.3 тэрбум төгрөг буюу 37 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 4,114.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1,441.0 тэрбум төгрөг буюу 53.9 хувиар өссөн гэж мэдэгдлээ.

Дашрамд, Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан  2021 оны 12 сарын байдлаарх экспортын инфографик мэдээллийг хүргэе.

Сануулахад, УИХ-аас  энэ оны улсын төсвийг батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.3 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.5 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан юм. Эдгээрээс нүүрсний экспортын тооцоолол шүүмж дагуулж буй нь эхэнд дурдсан экспортын тасалдалтай холбоотой. Ковидын эрсдэл өндөр, нүүрсний экспортын үндсэн худалдан авагч БНХАУ-ын тал хил боомтоо эргэн хэвийн байдалд оруулах хугацаа тодорхойгүй байгаа учраас эдийн засагчид, судлаачдын зүгээс хэт өндөр төсөөлөл байна гэж шүүмжилж буй юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top