Хойд Солонгос Японы тэнгисийн зүгт хоёр баллистик пуужин хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ.
Пуужинг эхлээд ямар төрлийнх гэдгийг нь таниагүй бөгөөд хөөргөсөн зүйл нь Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан байна.
Хэдэн цагийн дараа “Kyodo” агентлаг “Өмнөд Солонгосын цэргийнхний олж мэдсэнээр БНАСАУ Хамхөн хотоос ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужин хөөргөсөн байна” гэж мэдээлжээ.
БНАСАУ 2022 он гарсаар 5-6 пуужин туршаад байгаа талаар БНСУ-ын цэргийнхэн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )