Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банк “Хөтөл”-ийг 3 удаа шүүхэд өгөөд, материал нь шүүхээс буцсан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 31

УИХ-ын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр гишүүд Хөгжлийн банкны асуудлыг хөндлөө.

Хөгжлийн банктай холбоотой асуултуудад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар дараах хариултыг өглөө.

Хөгжлийн банк 2020 оны 04 дүгээр сард Засгийн газрын шийдвэрээр Сангийн яаманд ирсэн. Сангийн яаманд ирсэн цагаас эхлээд Хөгжлийн банкнаас зээл авчихаад эргэн төлөхгүй байгаа зээлдэгчдийг шүүхэд өгч эхэлсэн. Нийт 19 зээлдэгчийг шүүхэд өгсөн. Зургаан зээлдэгчийн асуудлыг мөн бэлтгээд байсан. Нийтдээ 25 зээлдэгчийн 900 орчим тэрбум төгрөгийн асуудал шүүхийн шатанд яваа. Заримынх нь шийдвэр гарсан бол зарим нь шүүхээс буцаж байгаа. Учир нь эцсийн өмчлөгч гэдэг зүйлийг өнөөг хүртэл Монгол Улсад хэрэгжүүлдэггүй. Тухайлбал “Хөтөл” байна. Энэ газрыг Хөгжлийн банк гурван удаа шүүхэд өгөөд материал нь шүүхээс буцсан. Учир нь “Хөтөл”-ийг эзэмшигч нь нас барсан гэдэг. Гэтэл “Хөтөл”-ийн эзэн хэн бэ гэдгийг монгол даяараа мэдэж байгаа. Тийм атал шүүхээс буцаад байдаг. “Хөтөл”-өөс олж байгаа орлого хаашаа орж байгаа, хэнд очдог вэ гэдэг нь бүгд мэдэгдэж байгаа. Энэ мэт зүйлд анхаарал тавьж араас нь хөөцөлдвөл дороо төлөгдөх учиртай мөнгө юм. Нийт 1.6 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа. Одоо Хөгжлийн банкнаас зээл аваад төлөхгүй байгаа хүмүүсийг нэр усаар нь энэ танхимд ярих хэрэгтэй. Төрийн мөнгөний хойноос бүгдээрээ хөөцөлдөхгүй бол болохгүй болжээ гэлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.194.15) 2022 оны 01 сарын 31

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАР ИНГЭЭД ШУУГИЖ БАЙГААД ЧИМЭЭГҮЙ БОЛНО БАЙХАА. ЯГ МАФИ КИНО. ” НАЙМАЛЖ” ГЭДЭГ КАТАНИ ИТАЛИЙН МАФИЙН КИНО. 3 УДАА БУЦДАГ МӨН ХАЧНАА. БУЦААГААД БАЙГАА ХҮН НЬ НЭР УСТАЙ БИЗДЭЭ.

0  |  0
zochin(49.98.169.24) 2022 оны 01 сарын 31

ard tumen shuud uneng heleech ene ezen gadaad hun bdag Mgl chuud durem jurmaa hangaj chadaagui uchraas dampuurj bga bich ⁉︎ dampuurah chaltgaana Mgl erh medeltei heden nuhud huvdaa zalthuulj yund haana zarthuulsan geh bichej matran zuruud dampuursan shuud hel.ch

0  |  0
Зочин(202.9.40.84) 2022 оны 01 сарын 31

Дээд шүүхэд сахалын тавиул Мишигиын Батсуурь байгаа цагт шүүх дийлэхгүй ээ...

0  |  0
Зочин(64.119.24.23) 2022 оны 01 сарын 31

Хөгжлийн банкыг цөлмөсөн хүмүүс чинь АН, МАН-ын улс төрчид өөрсдөө шүү дээ. Отгонбаяр, сахал Эрдэнэбилэг, С.Баяр, Сү.Батболд, Элбэгдорж, Сайханбилэг, Бат-Үүл, Чойжилсүрэн, Х.Баттулга, Алтанхуяг, Занданшатар, Анандбазар гээд л олигархууд ХБ-аас өөрсдийн хамаатан садан, гар хөлөөрөө дамжуулан зээл авсан. Хөтөл, Кью Эс Си 200 тэрбумыг Хөгжлийн банкнаас авсан. Түүний эзэд нь Эрдэнэтийн 49 луйварт холбогдсон Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг, дээд шүүхийн шүүгч Батсуурь бөгөөд тэднийг хүчээр дайчлан баривчилж, шоронд хорьж байж л өрөө төлүүлэхгүй бол гадагш зугтаад алга болно доо.

0  |  0
Top