Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ.
Энэ үеэр ирэх онд шууд нислэгийг нээх зорилт тавиад буйг албаныхан онцоллоо. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэхүү нислэг нээлттэй болсноор манай улсын Иргэний Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дэвшил гарна.
Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт болох давуу талтай” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )