Монголын Цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан 2022 оны хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хаасан. Тэгвэл Замын-Үүд боомт өнөөдрөөс ажиллаж эхэлж байна.
Хоёрдугаар сарын 1-4-ний хооронд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулан ажиллажээ.
Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойшхи хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-31-ний байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16 280 тн ачаа татаж авсан аж.
Сэтгэгдэл ( 0 )