Хөгжлийн банкнаас олгосон нийт ЗЭЭЛИЙН БАГЦЫН МЭДЭЭЛЭЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 05

Монгол Улсын Хөгжлийн банкнаас өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр 26 чанаргүй зээлдэгчийн нэрсийг зарласан билээ. Тэгвэл үүний дараа буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг албан ёсоор зарлалаа.

Хөгжлийн банкны албан мэдээллийг хүргэхэд:

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зарчмыг баримтлан “Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ыг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн А-09 тоот Тушаалаар шинэчлэн баталсан.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас чанаргүй зээл болон шүүхэд шилжсэн зээлийн  мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлсэн бол дээрх батлагдсан журмын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн багцын мэдээллийг мэдээлж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасан эрх, үүрэг мөн “Монгол Улсын Хөгжлийн банкны мэдээллийн ил тод байдлын тухай журам”-ын хүрээнд цаашид банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг тогтмол олон нийтэд ил тод, нээлттэй, бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх зарчмыг баримтлан ажиллах болно гэв.

Том зургаараа бол эдийн засгийг төрөлжүүлэх, гаднаас орж ирсэн валютыг шингээж үлдээх зэрэг том асуудлуудад томоохон оролцоотой байх ёстой Хөгжлийн банк үндсэн үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгэж чадахгүй байгаа нь ил болсон чанаргүй зээлдэгчдийн зээлийн дүнгээс тодорхой харагдаж буйг дахин сануулъя. Хөгжлийн банкны нийт зээлийнх нь 60-аас дээш хувь экспортыг дэмжсэн байх ёстой гэхчлэн үйл ажиллагааны чиглэл бий ч энэ мэт том зорилгуудаа анх байгуулагдсан цагаасаа гажуудуулсан бараан жишээ олонтой.

Хөгжилд хөтлөх хөтөлбөрүүдийг биш арилжааны банкуудыг эх үүсвэрээр хангаад байна гэх шүүмжийг өнгөрсөн жилүүдэд дагуулж ирсэн Хөгжлийн банк дараа дараагийн жилүүдэд үндсэн үүргээ гүйцэтгэж чадах эсэх нь анхаарал татсан сэдэв болоод байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.84) 2022 оны 02 сарын 06

хөгжлийн банкны захирлуудын бүх хөрөнгийг хурааж, дотор эрхтэнүүдтйг нь ч хамаагүй зарж байгаад бүх өрийг төлүүлэх хэрэгтэй. татварын мөнгөөр төлөхийг иргэд хэзээ ч зөвшөөрөхгүйг ойлгож авцгаа!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
зочин(66.181.181.243) 2022 оны 02 сарын 06

энэ зээлээ төлдөггүй нөхдүүдтйг яах гэж бна ааа зээлийг нь төлүүлээчээ төлүүлэхгүй бол ард түмэн босож тэмцэнэ шүү луйварчдийн зээлийг ард түмнээр төлүүдэх л юм бол босно шүү

1  |  0
Top