АНУ-д ковидын улмаас 900 мянга гаруй хүн нас барлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 05

АНУ-д коронавирусний халдварын улмаас 900 мянга гаруй хүн нас бараад байгаа талаар Жонс Хопкинсийн их сургуулиас мэдэгдлээ.

Тус улсад COVID-19-ийн шалтгаант нийт нас баралт 900 978 болжээ. АНУ-д 2021 оны арванхоёрдугаар сарын дунд үе гэхэд 800 мянган хүн ковидын улмаас нас барсан байна.

АНУ ковидын халдварын тохиолдол болон нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.

Тус улсад нийт халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар /2022.02.05/ 76 сая 297 966 болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top