Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал болсон байна. Хуралдаанаар энэ жил зам, тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг онцлон ярилцсан байна. Тухайлбал:
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хилийн боомтуудыг авто замаар холбох,
Авто тээврийн салбарт хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах,
2022 оны улсын төсөвт тусгагдаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан тендерийн ажлыг эрчимжүүлэн бүтээн байгуулалтаа эхлүүлэх,
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын барилгын ажлыг эрчимжүүүлж 2022 оны намар зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээх,
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг долдугаар сарын 1-нд, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг гуравдугаар сарын 15-нд нээхээр харьяа газрууд хичээнгүйлэн ажиллах,
Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх,
Баруун, болон зүүн босоо чиглэлийн төмөр зам барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэ онд эхлүүлэх бэлтгэл ажил хангах,
Далайн тээврийн салбар хуурай боомт байгуулан хэрэгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд нэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй талаар хэлэлцжээ.
Сэтгэгдэл ( 0 )