2021 оны жилийн эцсийн байдлаар даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оруулсан нийт хөрөнгө оруулалт 65.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Үүнээс компанийн өрийн хэрэгсэлд оруулсан хөрөнгө оруулалт 2020 оны байдлаар 17.5 тэрбум төгрөг байсан бол 2021 оны жилийн эцэст 141.2 хувиар өсөж 42.2 тэрбум төгрөг, Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компанийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны үзүүлэлтээс 96.4 хувиар өсөж, 10.8 тэрбум төгрөгт тус тус хүрээд байна гэж СЗХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )