Энэ сарын 7-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Тодруулбал, А-80 автобензин 60, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 7 хоногийн нөөцтэй байгаа аж.
Манай улсс2022 он гарснаас хойш Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-үүд боомтоор 169 мянган тонн шатахуун импортолжээ.
Сэтгэгдэл ( 0 )