2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртийг солиулаарай

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг гүйлгээнээс татах ажил үргэлжилж байна. Уг шийдвэр 2020 онд гарсан билээ.

2006 оны 20,000-тын дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байгаа аж. Иймээс иргэд арилжааны банкуудад болон Монголбанкинд хандан шинэ дэвсгэртээр солиулах боломжтой юм.

Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top