Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэллээ.
Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэлжээ.
Хил дээр 1100 орчим вагон нүүрс хуримтлагдсан, цаг агаар дулаарснаас шатаж уугих эрсдэл үүсэхээр байжээ.
Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )