АНУ иргэддээ Украинаас гарахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

АНУ-ын Төрийн департамент Украинд байгаа америкчуудад хандан Оросын заналхийлэл болон COVID-19-ийн нөхцөл байдлын улмаас Украиныг орхин гарахыг уриалжээ.

Түүнчлэн Оросын түрэмгийлэл өсөн нэмэгдэж байгаа учир иргэддээ Украин руу явахгүй байхыг уриалсан байна. Украинд байгаа иргэддээ тохирох тээвэрлэлтийн хувилбарыг ашиглан яг одоо тус улсаас гарахыг уриалж буй АНУ “Украинд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон гэмт хэргийн нөхцөл байдлаас болгоомжлон дээд зэргийн анхааралтай байх шаардлагатай” гэлээ.

Үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан ордон АНУ-ын Конгресстой хамтран Украинд үзүүлэх цэргийн тусламжийн хэмжээг нэмэх тал дээр ажиллаж байгаа тухай мэдэгдсэн билээ.

Тэгвэл Оросын гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин “ОХУ-ыг Украин руу довтлохоор бэлтгэж байгаа гэж буруутгах нь найруулсан өдөөн хатгалга юм” гэж мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Янкууд (192.82.66.243) 2022 оны 02 сарын 11

Батгана суусан газар баастай Янкууд явсан газар дайнтай гэж үг л гарах гээд....Арабад чухам л Саддам цөмийн бөмбөгөөр хавь ойрыг хуйхлах гээд байна гээд л дайн зарлаад орсон.Юу болов юу ч байхгүй хоосон цөмийн бөмбөгний аюултай учир ч ард түмэнтэй нь байлдаад дууссан.Одоо Украйныг сумлаж байгаад л 2 товаришийг зодолдуулаад дундаас нь зэвсэг зарж ашиг шаах гээд л байж ядаж байх чинь вэ.

1  |  0
Top