Д.Ганбат: Боодол мөнгө тараасан хүн нь би юм аа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Өнөөдөр /2022.02.11/ “Өрийг нь өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд болж байна.
 


Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар “Хөгжлийн банкны хулгай бол хуульчлагдсан хулгай. Хууль гаргаж байгаад хулгай хийдэг хүмүүс бол УИХ-ын гишүүд. Би ч гэсэн 2024 оны сонгуулиас өмнө тэрбумын зээл авья гэж бодож байгаа. Тэгээд УИХ-ын гишүүн болчихоод би гишүүн болохоосоо өмнө сайхан бизнес хийдэг байлаа. Гишүүн болохоосоо өмнө тэрбумын зээл авсан юмаа” гээд солиороод явж байя гэж бодож байгаа. Энд би нэг юманд их талархалтай байгаагаа хэлье. Өмнө нь Хөгжлийн банктай холбоотой асуудал гарахад эрх барьж буй намуудаас хэн ч дуугардаггүй байсан. Худлаа ярьсан ч, хулгай, хүчин хийсэн ч дуугардаггүй байсан. Харин энэ асуудал дээр эрх барьж байгаа нам дуугарч байгаад талархаж байна. Үнэхээр Монголд хууль хэрэгждэг бол УИХ-ын гишүүдийг ээлж дараалан баривчилж хууль хяналтын байгууллагаар шалгуулья гэж бодож байгаа. Энд сууж байгаа Д.Ганбат гишүүн гэхэд хулгайгаа ил гаргаад боодол мөнгө тараасан байна лээ ш дээ” хэмээн мэдэгдэв.

Үүний хариуд АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат босч ирэн “Отгонбаатар даргын асуултад хариулья. Боодол мөнгө тараасан хүн нь би юмаа” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top