ОХУ-ын агаарын хөлгийг “МИАТ”-ийн засварын газарт засварлаж эхэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

ОХУ-ын “Royal Flight” компанийн VP-BLG бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөг МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгүүлэхээр энэ сарын 10-ны өдрийн 8:45 Буянт-Ухаа нисэх буудалд буужээ.

Тус техник үйлчилгээний ажил нь 2 дугаар  сарын 11-21-ний өдрийн хооронд 11 хоногийн хугацаанд нийт 2725 хүн-цагийн ажил зарцуулах бөгөөд ажлын багцад 604 нэр төрлийн хуваарьт болон хуваарьт бус ажлууд багтсан. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд 40 гаруй инженер техникийн бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top