Италид Этна галт уул дэлбэрэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 12

Италийн Сицилийн арлын Этна галт уул дэлбэрчээ.

Италийн Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэнгийн мэдээллээр, дэлбэрэлт галт уулын зүүн өмнөд тогоонд 2900 м өндөр болж, агаарт найман км өндөрт унс, нурам цацжээ.

Тогооноос урсаж буй халуун хайлмаг Валле дел Бове хотгор болон өмнөд зүгт хэдэн зуун метр урссан байна.

Этна галт уул нь Европын идэвхтэй галт уулсаас хамгийн өндөр нь юм. 2013 оны зургаадугаар сард Этнаг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн. 2017 оны гуравдугаар сард болсон ээлжит дэлбэрэлтийн үеэр арван хүн гэмтэж, бэртэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top