Н.Мөнхнасан: Хөгжлийн банк үйлдвэрлэгчдэд 100 тэрбумын ханшийн алдагдлаа үүрүүлж байна

2022 оны 02 сарын 15

Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн талаар "Монполимет" группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасангаас тодрууллаа. Тус групп нь Хөгжлийн банкнаас авсан үндсэн зээлийн төлбөрөө энэ жилдээ төлж дуусгахаар ажиллаж байгаа талаарх тайлбарыг өгсөн юм.


-Хөгжлийн банкнаас зээлээ ам.доллараар авсан гэсэн. Хэзээнээс эхэлж төлж эхэлсэн бэ. Ханшийн алдагдалтай нийлээд хэд орчим төгрөгийг төлөөд байна вэ?

-Хөгжлийн банкны зээлийг 2014 онд төгрөгөөр олгох тогтоол гарсан ч ам.доллароор олгосон юм. Бид зээлийг авч эхлээд нэг жилийн дараагаас төлж эхэлсэн. Тухайн үеийн ханшаар нийт 126 тэрбум төгрөгөөс 118 тэрбум төгрөгийг төлөөд байна. Хүү болоод ханшийн алдагдалтай нь хамт төлсөн. Тухайн үед ам.долларын ханш 1943 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр ханш ямар байгааг бүгд мэдэж байгаа. Ханшийн алдагдал 30 гаруй тэрбум төгрөг болсон.

-Зээл авснаас хойш төлж ирсэн хэдий ч цар тахлын улмаас зээлээ төлөөгүй гэсэн. Энэ талаараа тайлбарлавал?

-Хөгжлийн банк ханшийн эсрэг авах арга хэмжээний санал огт тавиагүй. Тиймээс манай группийн эргэн төлөлт өндөр хувьтай байгаа юм. Бид эргэн төлөлтөө хурдан хийж эсвэл хямд эх үүсвэртэй зээл гаднаас босгож, 2018, 2019 онуудад илүү төлөлт хийж ирсэн.  Цар тахлын үе болох 2020, 2021 онуудад орон нутагт 200-300 хоног хөл хорио тогтоосны улмаас үйлдвэрүүд тэг зогсолт хийсэн. Энэ хугацаанд ямар ч үйлдвэрүүд эргэн төлөлт хийх боломжгүй байсан юм.

-Авлигатай тэмцэх газраас зээл авсан компаниудаас мэдүүлэг авч байгаа талаар мэдээлсэн. Танаас мэдүүлэг авсан уу?

-Эхний ээлжинд төслийн дагуу үйлдвэрийг барьсан эсэх, зээлийн мөнгөн дүнгийн зарцуулалт, үйлдвэрийн бүтээн байгуулалтад хэчнээн төгрөгийн хэрхэн зарцуулсан зэрэг баримт материалыг бүрдүүлээд явж байна. Олон жилийн өмнөх процесс учраас одоо ч материал бүрдүүлж байгаа.

-Үйлдвэрээ гадаадын банканд барь­цаанд тавьсан гэх мэдээлэл байсан. Барьцаа хөрөнгөнийхөө талаар тодруулахгүй юу?

-Барьцаа хөрөнгөний хувьд Хөгжлийн банканд манайх шиг хангалттай барьцаатай төсөл байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Энэ зээлийн барьцаанд Монполимет группийн оффисын барилга, драгийн хоёр үйлдвэр болон тоног төхөөрөмжүүд бий. Барьцаа хөрөнгөө салгахаар Хөгжлийн банк байнга аудит явуулж, хөрөнгөө тоолж ирдэг юм. Нийт санхүүжилтийн 20 хувьд Хөгжлийн банкны 65 сая ам.долларын зээлийг олгосон. Харин үлдсэн 80 хувийг Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Монполимет группээс санхүүжүүлсэн байдаг.

Олон улсын зах зээлээс хөрөнгө босгож үндэсний үйлдвэрлэл хөгжихөд барьцаа хөрөнгө хэрэгтэй болдог. Үндэсний томоохон төсөл хөтөлбөрт тухайн үед Засгийн газар оролцохоос өөр аргагүй байлаа. Энэ зээлийн хувьд барьцаа хөрөнгөд 200 жилийн нөөцтэй шохойн чулууны орд байсан. Түүхий эд болох шохойн чулууны ордыг барьцаалах зөвшөөрлийг манай группийн ТУЗ гаргаж байв. Ташрамд хэлэхэд энэ үйлдвэр маань 200 жилийн турш ажиллах нөөцтэй. Надаас ч цааш байна. Чамаас ч цааш байна. Энэ бол үндэсний эрх ашгийн аюулгүй байдал, барилгын салбарын хөгжилд маш их нөлөөлөх төсөл юм.

Үүнд бас нэгэн тодруулга хэлье. Хөгжлийн банк анх манай зээлийг судлахдаа 18 сарын турш судалгаа явуулсан байдаг. Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1 заалтад ямар төсөлд шалгуур тавьж, хөрөнгө оруулах талаар заасан. Тэр шалгуурыг манай төсөл хамгийн сайн хангасан. Зураг төсөл, байгаль орчин, нийгэмд үзүүлэх үр өгөөж, судалгаа, тайлан зэргийг олон улсын багаар хийлгэсэн байдаг. Тухайн заалтад заасан үндэслэл бүрийг хангасан. Хөгжлийн банкны оффист 250 гаруй удаагийн уулзалтыг ч хийж байсан юм.

-Танай группийн зүгээс үлдэгдэл төлбөрийг хэр хугацаанд төлж барагдуулах вэ?

-Үндсэн зээлийн төлбөрөө тухайн үеийн төгрөгийн ханшаар энэ жилдээ төлөөд дуусчих байх. Бид орлоготой байсан цагт төлбөрийг төлөх нь зүй ёсных. Эдийн засгийн зах зээлийн эрэлт хэрэгцээгээр үүнийг зохицуулна. Энэ зээлийг шуурхай төлөх хэрэгтэй. Учир нь энэ зээл өртөг өндөртэй юм. Долларын 10 хувь гэдэг нь ханшийн алдагдал, инфляцын алдагдалтай, бодит хүү нь 20 хувь юм. Өнөөдөр 20 хувийн хүүтэй үйлдвэр цаашид дампуурахгүйгээр ажиллах орчинг бүрдүүлэх хэцүү. Үүнийг бодолцох хэрэгтэй. Төгрөгийн эх үүсвэр бидэнд чухал.

Манай үйлдвэр цементийг төгрөгөөр зарж байгаа. Одоохондоо экспортолж амжаагүй байна. Энэ үйлдвэрийн хувьд орлогын эх үүсвэр байхгүй байхад долларын зээлтэй байна гэдэг маш их алдагдалд оруулдаг.

-Хөгжлийн банкны зээлд хамрагд­санаар Монцемент төсөл ямар үр дүнд хүрсэн бэ. Цар тахлын үеэр барилгын материалын үнэ нэмэгдсэн шүү дээ?

-Энэ оны гуравдугаар сараас манай улсад нэн шаардлагатай, яаралтай бүтээн байгуулалтууд эхлэхээр зэхэж байна. Бүтээн байгуулалт эхлэхээр бэлдэж буй үед үйлдвэрүүдэд томоохон асуудлууд тулгараад байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон талаар эхэлж ярих нь зүйтэй болов уу. Аливаа улсын аж үйлдвэрийн суурь хөгжил нь цементийн үйлдвэрээс эхэлдэг. Цементийн үйлдвэрүүд байгаагүй бол барилгын салбарын үйл ажиллагаа яах байсан талаар бодолцох хэрэгтэй. Цар тахлын үеэр нэг ширхэг чингэлэг оруулж чадахгүй хил гаалийн нөхцөл байдалтай байсан. Нэг сая тонн цемент гэдэг бол 16 мянган вагон гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдалд үндэсний үйлдвэрлэлтэй байна гэдэг томоохон ач холбогдолтой юм.

Үндэсний үйлдвэрлэгчдэд Хөгжлийн банк 100 орчим тэрбум төгрөгийн ханшийн алдагдлаа үүрүүлж байна. Цар тахлын үеэр барилгын материалын үнэ нэмэгдсэн. Гэвч бид цементийн үнийг тогтвортой барьсан. Цементээс бусад бүх барилгын материалын үнэ 200-гаас дээш хувь өссөн шүү дээ. Тээврийн зардал ч өссөн. Үндэсний үйлдвэрлэгчид цементийг дунджаар 400 мянган төгрөгөөр худалдан авах нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлсэн. Өнөөдөр цементийн үнэ дунджаар 196 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Цар тахлын үеэр барилгын салбар их хэмжээний алдагдалд орсон. Үүнд үйлдвэрүүд өөрсдийн зүгээс санхүүжилт гаргах тохиолдлууд байсан шүү дээ. Танай төслийн зүгээс ийм нөхцөл байдалд орсон уу?

-Барилга, хот байгуулалтын яаманд цемент үйлдвэрлэгчид болон барилгын материал үйлдвэрлэгчид хуралдлаа. Цар тахлын нөхцөл байдал барилгын салбарын үйл ажиллагаанд ямар хүндрэл бэрхшээл тулгараад буй талаар ярилцаад үүнийг хэрхэн шийдэх, үйлдвэрлэгчид яам, тамгын газартай хэрхэн хамтрах шийдлүүдийг ярилцсан юм. Зөвхөн цар тахлын нөхцөл байдалд өнгөрсөн хоёр жилд дөрвөн удаагийн хөл хорионы улмаас үйлдвэрлэл зогсож, түүхий эдийн бараа материалын үнэ өсөж, тээвэр механизмын хүрэлцээтэй байдалд хүндрэл тулгарсан. Мөн бүх вагон нүүрс тээвэрлэнэ. Эдгээр нөхцөлд өөрсдөө санхүүжилт хийх хэрэгцээтэй болдог.

Нэг ёсондоо үйлдвэрлэл барихаас гадна тухайн орон нутгийн дэд бүтцийг хамт хөгжүүлэх шаардлага тулгарсан. Монцемент төслийн хувьд зөвхөн дэд бүтцэд 40 тэрбум төгрөгийн зардлыг төмөр зам, усан хангамж, цахилгаан шугам, вагон, вагоны толгой зэрэг зүйлсэд зарцуулсан байдаг.

-Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн зээл улстөрчдийн нөлөөтэй байна гэдэг нь тодорхой боллоо. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Зээлээ эргэн төлөхгүй компаниудыг хуулиараа эрүүгийн гэмт хэрэг хийсэн хэмээн үзэж байгаа. Ямар ч барьцаа хөрөнгөгүй мөртлөө ямар ч төлбөр төлөөгүй, зээлтэй холбоотойгоор албан ёсны тайлбар өгөхгүй, зугатаасан мэт байдалтай хандлагууд ажиглагдаж байна. Хөгжлийн банк анх зээл олгохдоо бидэнд тавьсан шаардлагаа бусдад ижил нөхцөлөөр тавих шаардлагатай байсан юм. Ижил нөхцөл шаардлага тавьсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байх байлаа.

-Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал үйлдвэрлэлийн салбарт том дарамт болж байна. Энэ нь манай улсын хөгжлийг гацаах бас нэгэн шалтгаан мэт?

-Сүүлийн 30 жилд манай улсад аж үйлдвэрийн хувьсгал ямар ч бодлогогүй байсны үр дүнг өнөөдөр харж байна. Үйлдвэржилт ямар чухал байгааг харж болохоор байна шүү дээ. Инфляцад өндөр үнэтэй, импортын цемент хэрхэн нөлөөлөх нийгэм, эдийн засгийн нөлөөг яривал ихээхэн хугацааг зарцуулна. Цаашид Монгол Улсаа хөгжүүлье гэсэн стратегийн чухал үйлдвэрүүдээ барья гэх залуучуудын хувьд үнэхээр шантрахаар нөхцөл байдал үүсэж байна.

Бид шинэ үйлдвэрээ бариад эхлэхэд энэ бүх бэрхшээлүүдээ даван туулж, Засгийн газартаа таниулж, шаардлагатай бодлогын арга хэмжээг хэлээд явж байгаа. Бодлогын арга хэмжээ цаашид засагдах ёстой. Тэгэхгүйгээр манай улс хөгжих ямар ч боломж байхгүй. Аж үйлдвэрийн салбар бодлогын шинж чанартай ямар нэгэн байдлаар зохицуулалт хийхгүй бол цаашид хөгжих ямар ч боломжгүй гэдгийг харж байна.

-Дотооддоо цементийн үйлдвэртэй болсноор хэчнээн ажлын байр бий болгож, хэр хэмжээний мөнгөний урсгалыг төвлөрүүлэв?

-Монцемент төслийн хүрээнд шууд болон шууд бусаар 2000 ажлын байрыг бий болгосон. Үйлдвэр дээр жилийн дөрвөн улирлын турш 600 ажилчин байдаг. Энэ үйлдвэрийн гол онцлог бол ногоон технологи юм. Бид хүссэн үйлдвэрээ хямдхан, байгаль орчинд сөрөг нөлөөтэй байхаар хийхийг хүсээгүй. Гадны сайн туршлагад тулгуурлаж энэхүү үйлдвэрийг барихыг зорьсон. Суурь үйлдвэрлэлийн туршлагаа гадны улсууд хамаагүй хуваалцаад байдаггүй.

Тиймээс маш их бэрхшээлийг даван туулж, үйлдвэр барьж байгаа. Мөн дотооддоо цементийн үйлдвэртэй болсноор гадагшаа урсах 200-300 сая ам.долларын урсгалыг зогсоосон. Үүнд дурдагдах ёстой хамгийн чухал зүйлийн нэг бол чанар. Импортын стандартын бус чанартай цементээр барилгын сууриудыг хийсэн нь харамсалтай. Бүтээн байгуулалтын насжилтад чанар хамгийн чухал юм. Тиймээс чанартай цементийн үйлдвэрийг дотооддоо барихын тулд олон улсын технологийг их судалдаг.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 
 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.27) 2022 оны 02 сарын 18

хийснээрээ түрий барьж болохгүйэ. ёс зүйтэй байлдаа. зээл аваад зүгээр л үйлдвэрээ барих зүгээр л зээлээ төлөх зүгээр л хүүгээ төлөх тийм ёс зүйтэй шударга мянга мянган залуучуудын боломжийг дэээрэмдэж авчаад юу хэлнэ вэээ. яадаж ич лдээ. санаа зовлдоо. битгий барьцлдаа. \n монгол банк сангийн яам ханшийн өсөлтөд хариуцлага хүлээ гэдэг чинь ард түмний кармааг, \nөдрийн хоолыг, цэцэрлэгийг, сургуулийг, замыг сумын сургуулийн жорлонг, эмнэлгийн орыг, өвчтний эмийг, багшийн цалинг, сурагчийн үдийн цайг дахиад д дээрэмдэж байна гэсэн үг шүүдээ.

0  |  0
Больж үз(202.9.41.15) 2022 оны 02 сарын 18

Жирийн иргэд толгой хоргодох байрны зэл ч авч чадахгүй байхад танайх тэр том зээлийг хүн хахуульдаж авчихаад гоншигнохгүйгээр төлчих. Цементийн үйлдвэр барьчихаад яагаад цеметийн үнэ буурахгүй байгаан. Яагаад хятадаас хараат хэвээрээ байгаан. Яагаад цемент ихсэхгүй, байрны үнэ буурахгүй байгаан. 5 төгрөг авч 2 төгрөгний үйлдвэр барьсан юм биш үү??? Бид нар лав та нарыг гуйж, тулгаж зээл өгөөгүй шүү. Бусдын боломжийг хулгайлж авчихаад одоо нээх гомдоллоод байлгүй зээлээ төл!!!

0  |  0
Уншигч(192.82.77.154) 2022 оны 02 сарын 15

Амжилт хүсье, улам ихийг хийж бүтээгээрэй.

0  |  0
Оож(122.201.31.239) 2022 оны 02 сарын 18

Доллар зээлсэн бол тэрийгээл дарж телж дуусга !!! Заамараас хичнээн жил алт ухаад авсан зээлээ талын техник болгоод алтны уурхайд ажиллууж байгаашдээ!!! Алт ч амиар авцаагаа авдаг амтай!!!

2  |  0
ард түмэн(66.181.181.243) 2022 оны 02 сарын 18

Олон юм хуцаад байлгүй зээлээ төлөөч

2  |  0
зочин (122.201.31.66) 2022 оны 02 сарын 18

БАНК ЗЭЭЛДЭГЧИД ВАЛЬЮТААР ЗЭЭЛ ШАХСАН БОЛ ХАНШИЙН АЛДАГДАЛЫН ЗӨРҮҮГ БАНК ТӨЛНӨ ГЭСЭН ХУЙВАЛДАЖ ЗӨРҮҮНЭЭС НЬ МӨНГӨ ГУСАХ ГЭСЭН ЖУРМЫГ БАЙХГҮЙ БОЛГОХГҮЙ БОЛ УЛС Л ХОХИРОНО

1  |  0
Kkk(66.181.161.74) 2022 оны 02 сарын 15

Hohinoo hen av gesen yum

0  |  0
Тони(66.181.191.15) 2022 оны 02 сарын 16

Энэ улс оронд үйлдвэр үйлдвэрлэл гэх үгийг МАН үзэн яддаг бөлгөө.Хүрэлсүх Оюуэрдэнэ нар халамж үйлчилгээ л ярина уу гэхээс үйлдвэр цахилгаан станц ганцыг ч болсон барья гэж ярихгүй. Цементийн зах зээлийг тодорхой хэмжээгээр шийдсэн. Ханшын зөрүүг нь бага ч болсон хөнгөлөх хэрэгтэй. АН -ын үед нам харгалзахгүй ЗЭЭЛ өгч энэ үйлдвэр эхэлсэн гээд хэлчвэл боож хавчина

1  |  1
Хавсаа(202.179.21.219) 2022 оны 02 сарын 16

Ийм алсыг харсан, ирээдүйтэй үндэсний үйлдвэрлэлийг буй болгохгүйгээр бид хөгжихгүй. Мундаг боловсролтой, ажил хэрэгч хүүхэд байна. Амжилт хүсье.\n

0  |  1
Zochin(66.181.183.195) 2022 оны 02 сарын 18

Zeelee avch zarchihaad tuluh bolohoor novshrohoo boli avgai mini. Ulsiin hutunguur haiguul hiisen shohoiniihoo ordiig butsaaj turd ug avgai min

2  |  2
Top