Монгол Улс 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3,815.0 мянган тонн баяжуулсан нүүрс, 729.8 мянган тонн нүүрсэн шахмал түлш, 9,689.9 тонн катодын зэс, 35,917.1 тонн металл бэлдэц, 35,574.7 тонн металл цувимал, 4,101.9 тонн ган төмөр хийц тус тус үйлдвэрлэжээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад баяжуулсан нүүрс 954.8 мянган тонн буюу 33.4 хувь, нүүрсэн шахмал түлш 175.8 мянган тонн буюу 31.7 хувь, катодын зэс 201.5 тонн буюу 2.1 хувь, металл бэлдэц 20,630.8 тонн буюу 2.3 дахин, металл цувимал 18,921.5 тонн буюу 2.1 дахин тус тус өсжээ. Харин ган төмөр хийц 1,137.4 тонн буюу 21.7 хувиар буурсан байна.
2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 4,667.1 мянган баррель газрын тос үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 561.3 мяган баррель буюу 13.7 хувиар өсжээ.
Сэтгэгдэл ( 0 )