Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Эрхэмбаатар томилогджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) өнгөрсөн баасан гариг /2022.02.11/-т хуралдаж, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр хуульч Ж.Эрхэмбаатарыг, тус банкны дэд захирлаар Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд дарга З.Батырбекыг,  Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Б.Сүх-Очирыг тус тус томилжээ.

Сануулахад, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан С.Наранцогт Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилогдсон учир түүний оронд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очирыг томилсон байна.

Мөн ТУЗ-өөс өрийн асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороо байгуулж, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат Түр хороог ахлахаар болжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.84.98) 2025 оны 03 сарын 13

залуу .Сүүлийн үед томилогдож байгаа боловсон хүчнүүд үнэхээр сайн байна шүү.Ингэж мэргэжлийн нөхдүүдийг томилж ажиллуулж байгаа нь ихээхэн өөрчлөлт дэвшил шүү ерөнхий сайд сайн байна сайн ажиллаж байна даа

1  |  0
иргэн(192.82.84.98) 2025 оны 03 сарын 13

нөхдөө юугаа ч мэдэхгүй байж олон юм бичихымаа ....энэ их луйвар, залилангийн шинжтэй зээлүүдийг хуулийн хүн хууль зүйн талаас нь гаргалгааг нь гаргахад, харин тэр өлгийн казак нөхөр чин бараг насаараа шахуу банкинд ажилласан нилээн дайчин, шударга

1  |  0
660(66.181.191.15) 2025 оны 03 сарын 13

Их л шударга дүрд тоглосон сонгуульд бие даасан өнгөтэй болгоныг МАН урвуу татан шавартай хутган өөрсөд шигээ болгодог танил технологийн нэг

1  |  0
Банкир(122.201.24.93) 2025 оны 03 сарын 13

\nМАНам алдаа гаргаж байна. МАНам энэ байдлаар цаашид ажиллах юм бол засгийн эрхээс холдуулахааас өөр арга үгүй болно. Банк аваад явчих БАНКИРгүй болсон бол харамсалтай байна. Мэргэжлийн бус хүмүүсийн томилгоо Монгол улсын хөгжлийг гацааж байна. \n

1  |  0
Ойлгомжгүй (64.119.19.126) 2025 оны 03 сарын 13

Мэргэжил гэж хэрэггүй болсон юм байна МАН-ын бодлогод

1  |  0
irgenee(192.82.69.247) 2025 оны 03 сарын 13

biy daagaad barahgui bolhoro namin sugni usend hawchuulagdhar shiidejil de

1  |  0
irgen(192.82.69.247) 2025 оны 03 сарын 13

unuudur zuragtaar hudlaa shaadag garuud l od bolon gylalzdag boljee

1  |  0
Odnoo(66.181.161.68) 2025 оны 03 сарын 13

Darga soligdood yu ch uurchlugduhgvi zvgeer l daraagiin eelj hoolondoo orj bna

1  |  0
Зочин(64.119.21.12) 2025 оны 03 сарын 13

Бямбацогтын Өмгөөлөгч Эрхэмбаатар , утга бна уу????

2  |  0
ene ulsd ezen alga(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

haa baisan muu aimagiin namiin darga kazak baagii iim tom bankinii ded dargaar tabin gej yugaa baisan yum be dee. jiriin bor halzan honi ch man-iinh bol darga boloh yum bnaa..

3  |  1
Шшшш(139.5.219.102) 2025 оны 03 сарын 13

Санхүү эдийн засагч хүн тавидаггүй юм уу !?

2  |  0
Top