JCI буюу “Junior Chamber International” нь АНУ-ын Миссүри мужийн Сэйнт Луис хотод 1915 онд байгуулагдсан бөгөөд 100 гаран жилийн түүхэн замналдаа НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын дөрвөн Ерөнхийлөгч, Японы Улсын Долоон Ерөнхий сайд, Жак Ширак, Билл Гейтс, Алберт Гор зэрэг дэлхийн олон алдартнуудыг эгнээнэдээ нэгтгэсэн Олон Улсын төрийн бус байгууллага юм.
Идэвхитэй залуу иргэдийн дэлхийд тэргүүлэх байгууллага байх гэсэн алсын хараатай тус байгууллага нь өдгөө 120 гаруй улсад 5000 гаруй салбартай бөгөөд 18-40 насны 200,000 гаруй идэвхитэй гишүүд, нэг сая гаруй дэмжигчидтэйгээр залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс хамтран сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байна.
JCI байгууллага нь НҮБ-д зөвлөх эрхтэй цорын ганц олон улсын залуучуудын байгууллага бөгөөд ЮНИСЕФ, ЮНЕСКО–ын үйл ажиллагаанд тогтмол идэвхитэй оролцож байдаг нь энэ байгууллагын бас нэгэн онцлог юм.
Харин манай улсад “JCI Монгол байгууллага” 1992 онд үүсгэн байгуулагдаж, 1995 онд Шотландын Гласгов хотод зохион байгуулагдсан JCI байгууллагын 50 дахь Чуулганаар JCI байгууллагын гишүүн Үндэсний байгууллагаар батламжлагдсан түүхтэй. Одоо 15 салбар, хоёр ажиглагч салбар байгууллагатай болон өргөжиж, 2022 оны байдлаар 1232 гишүүн, 400 гаруй сенатор, 1000 гаруй дэмжигч, хамтран ажиллагч нартай үйл ажиллагаагаа явуулж байна.
JCI байгууллага өөрийн даган мөрдөх зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж дараах 4 боломжийг гишүүддээ олгодог. Үүнд:
Залуу манлайлагчдад эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг олгох нь JCI байгууллагын эрхэм зорилго аж. Ийнхүү Монголын идэвхитэй залуусыг эерэгээр өөрчлөн хөгжүүлж, нийгэмд тодорхой хувь нэмэр оруулсан үйлсээрээ ТОД гэрэлтсээр байгаа JCI Монгол байгууллага энэ онд 30 жилийн түүхэн, тэмдэглэлт ойтойгоо золгож байна.
Гишүүдийнхээ татвар, дэмжигч нарынхаа хандиваар санхүүждэг JCI Монгол байгууллага улс үндэстнийхээ хөгжилд бодитой хувь нэмэр болохуйц олон төсөл, хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал ЦЕГ-тай хамтарсан “Нэг хором” төсөл, нярай хүүхдийн эндэгдэлийг бууруулахад чиглэсэн “Save angles” төсөл, Цус Сэлбэх Судлалын Үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлдэг “Амьдрал бэлэглэе” гэх мэт төслүүдийг иргэд илүүтэй мэддэг болсон.
Ийнхүү “JCI Монгол” гэсэн нэгэн дээвэр дор нэгдсэн идэвхтэй, залуу, манлайлагч иргэд хамтдаа “Хүний төлөө сайн сайхан зүйлийг хийж бүтээх нь амьдралын хамгийн эрхэм үйлс” хэмээн өөрт шууд хамааралтай бус ч нийгэмд тулгараад буй сорилт, асуудлуудыг шийдэх гарц шийдэл хайж, түүний төлөө өөрсдийн оюун, санхүү, цаг заваа зарцуулсаар байна.
JCI Монгол байгууллагын салбар байгууллагууд өнгөрсөн хугацаанд нийгэмд болон дотооддоо чиглэсэн 300 орчим төсөл, тогтвортой хөгжлийн зорилтын 200 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Дашрамд дурьдахад JCI байгууллага нь нэг жилийн манлайллын онцлогтой. Нэг хүн, нэг албан тушаалыг нэг жил л хашдаг. Энэ нь дээр дурьдсанчилан бусдынхаа хөгжих, шинэ зүйлд өөрийгөө сорих, цаашлаад алдаж, онох боломжоор нь хангадаг гэсэн үг. Харин 30 дахь жилийнхээ түүхийг бичиж буй JCI Монгол байгууллагын 2022 оны Үндэсний Ерөнхийлөгч Ж.Дамдинцэрэн: Хэн нэгнээс илүү байх биш, хэн нэгнээс дутуу байх биш, харин гайхалтай өнгө будгаар өөрсдийн түүхээ баяжуулан, хамтдаа ТОД гэрэлтэхийг нийт JCI Монгол байгууллагын гишүүддээ уриалж “SHINE BRIGHT” уриалгыг гаргаад байна.
2022 ОН
Сэтгэгдэл ( 1 )
Niigemd chiglesen olon saihan tusul hutulbur heregjuuldeg, zaluuchuudiin baharhuushtai baiguullaga bna shuu