ХӨГЖЛИЙН БАНК: 22 хоногт 39.8 тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хийгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Хөгжлийн банк өнгөрсөн жилүүдэд олгосон зээлийн багцын мэдээллээ энэ сарын 11-ний өдрийн байдлаар шинэчлэн мэдээллээ.

Сануулахад, Монгол Улсын Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн мэдээллээ 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр олон нийтэд мэдээлсэн. Мөн  нийт зээлийн багцын мэдээллээ   2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр  олон нийтэд мэдээлсэн юм.

Тэгвэл олон нийтэд зээлийн мэдээллийг хүргэсэн 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш буюу хоёрдугаар сарын 11-ний өдрийг  хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39,828,377,135 /гучин есөн тэрбум найман зуун хорин найман сая гурван зуун далан долоон мянга нэг зуун гучин тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top