Гар утасны дугаар орон сууцнаас ч үнэтэй болжээ. Барьсан дугаартаа ач холбогдол өгдөг иргэдийн дунд энэ төрлийн бизнес цэцэглэжээ. Одоогоор 9911-тэй дугаарын хамгийн доод үнэ 90 сая төгрөгөөс эхэлж байна.
Фэйсбүүкт байршуулсан “9911-тэй дугаар зарна” гэх зарын дор “Сансарт байрлах нэг өрөө байраар солих уу” хэмээн бичжээ. Тэгвэл Сансарт нэг өрөө байр 50-100 сая төгрөгийн ханштай байна.
Тооцоо хийж үзье. Зах зээлийн ханшаар 60 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байрыг арилжааны банкны зургаан хувийн зээлээр, 20 жилийн хугацаатай авсан гэж бодъё. Тогтмол орлоготой арилжааны банкны шалгуурт нийцсэн хүн идэвхтэй амьдралынхаа 20 жилийг зээл төлж өнгөрүүлсний эцэст нэг өрөө байртай болж байхад найман орноос бүрдсэн гар утасны дугаар нэг өрөө байрнаас ч үнэтэй байна.
Угтаа бол 9911-тэй дугаарын анхны үнэ 100 мянган төгрөг байв. Харин одоо 90 сая төгрөгөөс эхлээд хагас тэрбум хүрэх болжээ.
Найман оронтой утасны дугаараар өөрийнхөө үнэ цэнийг тогтоож буй хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол дээр дөрөөлсөн энэхүү бизнес жил ирэх тусам цэцэглэн хөгжиж байгаа бололтой.
9911-тэй энгийн дугаар 90 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол азын “алтан” дугаар нь аль хэдийн 500 сая төгрөг буюу хагас тэрбумаар зарагдаж, барьцаанд тавих ч боломжтой болжээ.
Сэтгэгдэл ( 13 )
Mobikomiig tatan byylgax xeregtei ard tomen xereglegch nart ter baigyyllaga l ingej yalgawartai dygaar bii bolgoj irgediig xyyran mexelj bgaa uym
Энэ бол тархиний тушаал хэзээ мөдгүй өөрчлөгдөөд урдаа 2 оос 3 тоо нэмэгдээд хэнд ч хэрэггүй зүгээр л тоо
Энд мухаг тэнэг гэж бичээд байгаа хүмүүс 9911 дугаар авч чадахгүйдээ л ингэж бичээд байна. Хэрэв өөрт байсан бол яаж гайхуулж, хямд байна гэх болдоо. Энэ угаасхх зах зээлд юу хэрэгтэй байна тэр л үнэд орно штээ.
Манай нийгмийн сул тал. үүнийг бид болон бидний ирээдүй өөрчлөх боломжтой. хэсэг бүлэг хүмүүсийн буруу хандлагад өртөхгүй байх сэтгэлийн тэнхээтэй нийгмийн төлөө
Монголын эмгэнэл. \n
Мунхагуудын нийгэмд ийм жишиг байдаг. Уг нь энэ дугаар чинь эхлээд ердийн тарифаар л гарсан шүү дээ. Мобиком монголчуудын энэ мунхаг байдлыг зориуд дэвэргэж нэр төрийн баталгаа энэ тэр гэж реклам хийдэг. Иргэд нь нэгэнт ийм учир өөр яах ч аргагүй. Ердийн дугаараа байрны үнээр худалдаж аваад үхмэл хөрөнгөө үржүүлээд л намаг шалбаагтаа матар шиг амьдар даа.
9911 тэй дугаартай болчихсон ч түйтгэр, болоогүй нь нэр төр шунал өртөөгүй Нэр цэвэр шү дэ. Чанар адилхан ха ха .үхэр монголчууд мөн юма
Тархины тураалтай өмбүүнүүд
Монгол солиорол
Энэ бол тоо хэдэн хүмүүсийн тоглоом .ийм тэнэглэл дэлхийн хаана ч байдаггүй .
Үхэр монголчууд гэж энийг хэлж бгнда
Хүн болгон машиндаа аятай номер авахыг хүсдэг (4щ тоо) тэгээд үнэтэй болгодог. Тоо өөрөө үнэ д ороогүй авах гэсэн хүн бгаа учраас үнэ нь нэмэгдэнэ. Та ч гэсэн аятайхан тоо боломжийн үнээр авахыг хүсэж бгаа
Энэ бол солиорол, утасны дугаар бол ердөө л хэдэн тоо ш дээ,ямарч барьцгүй бодит бус ,энэ бол хөрөнгө биш.Манайхан ийм зүйлд бүү анхаар,өөр бодит амьдрал зүйлд мөнгөө зар