Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажилтай танилцаж, үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах чиглэлд зөвлөмж өглөө.
"Хөх сувд-2022" мөсний баярын бэлтгэл ажил 50 хувьтай үргэлжилж байгааг орон нутгийн удирдлага хэллээ.
Тодруулбал, 10.000 орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэсэн байна.
Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулах юм.
Урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )