АИ-92 шатахууны импорт 34.5 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 152,588 тн шатахууны нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, А-80 автобензин 10,678 тонн, АИ-92 автобензин 39,036 тонн, ДТ 99,137 тонн байгаа ба АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 64, дизелийн түлшний 36 хоногийн нөөц байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 75,103 тонн буюу АИ-92 автобензиний 24, дизелийн түлшний 44 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

2022 гарсаар манай улс нийт 234.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авчээ. Үүнд, автобензин 88.8 мянган тонн, дизелийн түлш 127.1 мянган тонн, онгоцны 2.1 мянган тонн  түлш, 16.9 мянган тонн бусад бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 83.1 мянган тонн АИ-92 автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 21.3 мянган тонн буюу 34.5 хувиар өсжээ. Харин мөн хугацаанд 127.1 мянган тонн  дизель түлшний импорт хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.6 хувиар буурчээ.

Сануулахад, энэ сарын 10-ны өдөр АИ-92 бензиний үнэ 40-50 төгрөг,  АИ-95 бензиний үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн. Дотоодод шатахууны үнэ ийнхүү дахин нэмэгдэж буй нь гадаад зах зээлийн үнийн өсөлттэй холбоотой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top