Валютын хадгаламж өмнөх сараас 59.1 тэрбум төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Төгрөгийн хадгаламж 2022 оны нэгдүгээр сарын эцэст 14.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.4 тэрбум төгрөг буюу 1.8-иар буурчээ. Төгрөгийн хадгаламжийн 89.3 хувь буюу 13.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.7 хувь буюу 1.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.

Харин валютын хадгаламж 4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59.1 тэрбум төгрөг буюу 1.5-иар өсжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад,  557.8 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

ТӨГРӨГ, ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ, НИЙТ ХАДГАЛАМЖИЙН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ, хувиар, сараар



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top