Махатма гандигийн гудамжнаас “Нийслэл хүрээ” хүртэл автозам тавина

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Махатма гандигийн гудамжнаас “Нийслэл хүрээ” өргөн чөлөө хүртэл автозам тавихаар төлөвлөж байна. Тодруулбал, тус зам нь хоёр эгнээ, хоёр талаараа явган хүний замтай байх аж. Түүнчлэн тус автозам тавих хэсэгт Улсын сургууль цэцэрлэг байрладаг бөгөөд хичээл, сургууль эхлэх, тарах цагаар түгжрэл үүсдэг талаар иргэд ярьж байна.

Одоогоор тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудад хүсэлт тавьж, орц гарцыг нээлгэж байгаа талаар эх сурвалж мэдээллэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.95) 2022 оны 02 сарын 21

Маш сайн байна. Сумьяабазарт баярлалаа.

0  |  0
Top