Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндоржийн ахалсан салбарын эрдэмтэн доктор, профессоруудаас бүрдсэн “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл” /2022.02.21/-ний өдөр хуралдлаа.
Хурлаар “Шинжлэх ухаан, технологийн сан”-ийн санхүүжилтээр 2023 оноос эхлэн хэрэгжүүлэх хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, үрийн нөөц, тарьц суулгац бэлтгэх, ойжуулалтын байгальд ээлтэй, хэмнэлттэй, шинэ дэвшилтэт техник, технологи инновацийг нэвтрүүлэх чиглэлээр Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас ирүүлсэн нийт 56 төслийн саналыг их хэлэлцлээ.
Үүнээс байгаль орчин, аялал жуулчлалын салбарын эн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудал болох 16 төслийн саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлэхэд санал нэгдлээ.
Мөн 2019 оноос эхлэн хэрэгжсэн “Халиун бугын тархац, нөөц, зохистой ашиглах хэмжээг тогтоох, хамгааллын статусыг тодорхойлох” захиалгат төслийн явцын тайланг хэлэлцлээ.
Сэтгэгдэл ( 0 )