ЗТХЯ-наас зохион байгуулдаг Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаарх ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр /2022.02.25/ боллоо.
Замын-Үүдийн боомт, Эрээний хоорон дахь чингэлэг тээвэрлэлтийн ажил нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхэлсэн. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 50 машинаар нийт 63 чингэлэг бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн байна. Үүнийг нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойшх бүх тээвэрлэлттэй хамтруулж бодоход өчигдрийг хүртэл нийт 1798 машинаар, 2332 чингэлэг ачаа бараа оруулж ирсэн болж байгаа юм.
Түүнчлэн нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойг нийт 225 автомашиныг импортоор оруулж иржээ. Үүнд, суудлын машин 38, ачааны машин 148, ковш 17, сэрээт ачигч 5, хилийн цаана ачаатайгаа үлдсэн автомашин 8, өөрөө буулгагч 2, автобус 3, усны машин 2, цемент зуурагч машин 2 тус тус багтсан байна.
Сэтгэгдэл ( 0 )